Нүүр хуудасРивер Бэйкерий

“Ривер бэйкери” компани нь 2017 оны 4-р сард байгуулагдсан бөгөөд 2017 оны 11-р сарын 16-ны өдрөөс эхлэн ALWAYS FRESH уриан дор дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна: Ресторан, кофе шоп, талх, нарийн боов, бялууны үйлдвэрлэл, түгээлт, хоол болон түргэн хоолны хүргэлт Талх нарийн боов, бялууны үйлдвэрлэлээ дэлхийн №1 MIWE, Diosna тоног төхөөрөмжийг ашиглан ХБНГУ-ын Бавари мужийн Лудвиг хааны талх, булочка болон бусад бүтээгдэхүүнийг олон улсын болон Монгол улсын стандартад нийцсэн технологийг нэвтрүүлэн, ХБНГУ-ын Ирекс компанид боловсруулсан түүхий эд материалыг ашиглан хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.