Йог нь бидний тэнцвэртэй амьдралын тухай байгалийн шинжлэх ухаан, хүн өөрийхөө нөөц чадварыг бүрэн нээж олох арга зам, зовлонгоос бүр мөсөн ангижрах арга зам юм. Йогийн хамгийн гол зорилго бол хүн өөрийн сэтгэлтэй холбогдоход оршино. Өөрийгөө мэдрэх мэдрэмж өргөжихийн хэрээ та бусдыг илүү ихээр ойлгодог болж төрөлхийн хайрлан энэрэх сэтгэл давамгайлах болно.