Йог нь бидний тэнцвэртэй амьдралын тухай байгалийн шинжлэх ухаан, хүн өөрийхөө нөөц чадварыг бүрэн нээж олох арга зам, зовлонгоос бүр мөсөн ангижрах арга зам юм. Йогийн хамгийн гол зорилго бол хүн өөрийн сэтгэлтэй холбогдоход оршино. Өөрийгөө мэдрэх мэдрэмж өргөжихийн хэрээ та бусдыг илүү ихээр ойлгодог болж төрөлхийн хайрлан энэрэх сэтгэл давамгайлах болно.
ЙОГBody & Mind Studio
Хатха йог
Бие сэтгэлийг зөв зохицолд хүргэдэг. Иогийн олон төрөл байдаг ч Хатха иог хийж сурснаар та иогийн үндэс суурийг эзэмшиж байна гэж ойлгож болно.
АГААРЫН ИОГ
Таазнаас дүүжилсэн алчуурт биеэ ороогоод амьсгалын дасгал, иогийн байрлалыг хослуулж тэнцвэртэй байрлалыг бий болгох юм. Агаарт дүүжлэгдэж, тэнцвэрээ хадгалахын тулд шуу, цээж, хэвлий ,мөр гээд биеийн бүх булчинг ашигладаг.
ПОВЕР ИОГ
Повер йогоор хичээллэхэд дан ганц галбиржихаас гадна эрүүлжин, нурууны өвдөлтгүй, хуяангүй болж бие хөнгөрнө. Өндөр үр дүнд хүрэхийн тулд гол нь хичээл таслахгүй, багшийн зааврын дагуу тууштай хичээллэх нь чухал.
Фитнесс болон work out дасгалуудтай уялдуулан хийдгээрээ повер йогийн онцлог оршдог.