Повер йогоор хичээллэхэд дан ганц галбиржихаас гадна эрүүлжин, нурууны өвдөлтгүй, хуянгүй болж бие хөнгөрнө. Өндөр үр дүнд хүрэхийн тулд гол нь хичээл таслахгүй, багшийн зааврын дагуу тууштай хичээллэх нь чухал. Фитнес болон work out дасгалуудтай уялдуулан хийдгээрээ повер йогийн онцлог оршдог.