River Aqua spinning
Усан дотор дасгал хөдөлгөөн хийснээр арьс чангарч, Мөн суларсан болоод унжсан арьсыг чангаруулна, хаванг хөөж биеийг галбиржуулна, целилют арилгаж өөхлөгийг нимгэлэхээс гадна хоолны дуршил бууруулах давуу талтай юм байна
Калори шатаах боломж:
Эмэгтэй хүн – 700 ккал хүртэл
Эрэгтэй хүн – 1000 ккал хүртэл

River Aqua spinning-н давуу тал
✅Ус таны биеийг хөвүүлэх маягаар дэмжиж ясны үе, булчинд ачаалал өгөхгүй дасгал хийх боломжийг олгодог учраас бага ачаалал, хөнгөн дасгалаар илүү их уян хатан, сунгалттай, тэнцвэртэй болдгийг анзаарах болно. Түүнчлэн олон улсын судалгаагаар усны олон урсгалтай зохицон татах ба түлхэх хөдөлгөөний хослолуудыг хийснээр ясны үе бэхжих, эрүүлжих бодитой үр ашигтай байдгийг нотолсон байдаг.
✅Усанд дугуйтай дасгал хөдөлгөөн хийснээр булчинг идэвхжүүлж биеийн хүч тамирыг нэмэгдүүлж байдаг. Ижил хугацаанд хуурай газар дасгал хийснээс илүү ачаалал авдаг тул илүү их калори шатаана.
✅Усыг доош татах хүндийн хүч мөн усны урсгалын нөлөө нь хөдөлгөөнийг илүү өргөн далайцтай зөв болгож байдаг.
✅Усанд дасгал хийх нь халууцах мэдрэмж төрүүлэхгүй ус уумаар санагдах ядрах мэдрэмжийг багасгадаг тул дасгалыг чанартай сайн хийх, ачааллыг жигд зөв авах сайн талтай.
✅Усны чимээ нь хүний тархийг амраах, тайвшруулах, аз жаргалын даавруудыг ялгаруулахад чухал үүрэгтэй байдаг.
Дасгалын үргэлжлэх хугацаа 60 минут
1️⃣ 5 минут бие, үе мөч, бие халаах дасгал
2️⃣ 5 минут амьсгалын дасгал
3️⃣ 25 минут Дугуйтайгаа харьцсан Аэробикийн дасгал
4️⃣15 минут Хэвлий болон булчинд ачаалал өгөх дасгал
5️⃣10 минут Сунгалтыг дасгал