Хүүхдийг тоглоомын аргаар богино хугацаанд сэлж сургах шинэлэг сургалтын хөтөлбөр юм. Хүүхэд усанд сэлж сурснаар хөдөлгөөний эвсэлтэй, өв тэгш биеийн хөгжилтэй, усны айдасгүй чөлөөтэй сэлж сурах болно. “Aqua kids”хүүхдийн усанд сэлэлтийн хөтөлбөр нь #Nemo анхан/Мэлхий сэлэлт/, #Dory дунд /Өврөөр даллах/, #Shark дээд /Араар даллах/ гэсэн 3 төрлөөр тогтмол хичээл явагдаж байна.

Та усанд сэлэлтийн хичээлд юу сурах бэ?
1.Мэлхий сэлэлт /Breaststroke/
2. Өврөөр даллах буюу чөлөөт сэлэлт /Freestyle/
3. Араар даллах /Backstroke/
4. Далайн гахай /Butterfly/ гэж хуваагддаг.
5. Холимог сэлэлт /Individual Medley/Мөн төрөл дотроо зайгаараа хуваагддаг.
Бүх төрлийн сэлэлт нь хөл болон гарын өвөрмөц хөдөлгөөн, техникийн онцлог, сэлэлтийн дүрэмтэй байдаг. Сургалт, дасгалжуулалтын явц нь чиглэсэн зорилгоо эрэмбэ дараатай хийж гүйцэтгэх, бие хүнд усанд сэлэх чадвар дадал болон төлөвшихөд тусалдаг. Усанд сэлэлтийн дөрвөн төрлийн сэлэлтээр сургалт явагдаж байна.

🏊‍♀️Мэлхий сэлэлт
Энэ сэлэлтийн төрөл нь хамгийн удаан сэлэлтийн төрөлд ордог. Сэлэлтийн техникийн хувьд усан доогуур гарын таталт (гар уснаас гарахгүй) хөлийн тийрэлтийн ээлжилсэн хөдөлгөөнүүд юм. Мэлхий сэлэлтээр 50, 100, 200 метрийн зайнд голдуу уралддаг. Мэлхий сэлэлтийн ашигтай тал нь уг сэлэлтээр задгай усанд сэлж байхдаа, сэлэлтийн чиглэлийг алдахгүй байх, хувцастай сэлэх, сэлэхдээ ямар нэгэн зүйлээс барих, ямар нэгэн зүйлийг чирж сэлэхэд уг сэлэлтийн ашиг гардаг. Холын зайнд мэлхий сэлэлтээр сэлэхэд цуцалт бага байдаг учир хүмүүс уг сэлэлтээр сэлэх дуртай байдаг.
🏊‍♂️Өврөөр даллах сэлэлт
Энэ сэлэлтийн төрөл нь хамгийн хурдан сэлэлтийн төрөлд ордог. Дэлхийн олон улсын усанд сэлэлтийн тэмцээнүүдэд 50, 100, 200, 400, 800, 1500 метрийн зайнд уг сэлэлтээр уралддаг. Усны аврагчид голдуу өврөөр даллах сэлэлтийг өөрийнхөө ажилд хэрэглэдэг. Спорт сэлэлтийн төрлийн сургалтыг голдуу өврөөр даллах сэлэлтийн төрлөөр эхэлдэг. Учир нь уг сэлэлтийн төрлийг сурахад хялбар байдаг бөгөөд түгээмэл гэж мэргэжилтнүүд үздэг юм байна. Уг сэлэлтийг сурснаар дараагийн сэлэлтийн төрлүүдийг сурахад хялбархан байдаг.
🏊‍♀️Араар даллах сэлэлт
Энэ сэлэлтийн төрөл нь мэлхий сэлэлтээс арай хурдан. Араар даллах сэлэлтийн техник нь өврөөр даллах сэлэлтийн техниктэй адил. Гар усан дээгүүр даллана дараа нь усанд буун таталтын хөдөлгөөн хийнэ. Баруун гарыг татаж байх үед зүүн гар усан дээгүүр даллах хөдөлгөөн хийнэ. Хоёр хөл ээлжлэн усан дээр зогсолтгүй цохино.
🏊‍♀️Далайн гахай сэлэлт /Ахисан шатны сэлэлт/
Эдгээр сэлэлтийн төрлүүд нь олон улсын сэлэлтийн тэмцээнүүдэд 1953 оноос эхэлж оруулсан. Өнөө үед далайн гахай сэлэлтээр 50, 100, 200 метрийн зайнд уралдаж байна. Уг сэлэлт нь мэлхий сэлэлтээс хурдаараа илүү болохоор усчид илүү үнэлж, энэ төрлийг усан спортын төрлүүдэд оруулжээ.
Далайн гахай сэлэлтийн үед хоёр гараа уснаас зэрэг гарган усан дээгүүр даллан урдаа буулгана. Гараа даган цээжин бие, толгой усруу орно. Гараар таталт хийж байх үед хоёр хөл усан дээр зэрэг цохилно. Далайн гахай сэлэлтийн үед хөлийн хөдөлгөөн мэлхий сэлэлтийнх шиг ажиллана. Уг сэлэлтийг мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт зэргийг сайн сурсны дараа сурч эхэлнэ. Далайн гахай сэлэлтийг мөн эрвээхэй сэлэлт гэж нэрлэдэг байна.