Хүүхдийн суурь хүмүүжил нь цаашдын амжилтын гол тулгуур болдог. Та хүүхэддээ усанд сэлүүлж, спортоор хичээллүүлж, йогоор сэтгэл зүйг нь бэлдсэнээр эрүүл чанга биетэй, тэвчээртэй, шийдвэр гаргах чадвар сайн болж төлөвшихөөс гадна сэтгэл зүйн хатуужилтай болж хүмүүжих маш олон чухал давуу талуудтай.
Акуа бэйбиAqua baby

Aqua Baby
Монголд анх удаа нярай хүүхдийн усны сургалтыг Английн Birthlight компаний албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зааж байгаа бөгөөд 8 сараас 2 нас мөн 2 наснаас 4 нас гэсэн насны ангилалаар хичээл явагдана. Нярай хүүхдийг усанд сэлүүлж сургаснаар өсөлт бойжилт, амьсгал, цусны эргэлт бодисын солилцоонд сайн үр дүнтэй.