Ривер клубийн 🥋 Таеквондогийн сургалтын хөтөлбөр нь 4 жил хугацаанд тогтвортой хэрэгжсэний үр дүнд гаргасан алдаа дутагдал амжилт ололтоо засан сайжруулж мөн монгол хүүхдийнхээ зан төлөвт тулгуурлан үндэслэж, үйлчлүүлэгчиддээ сэтгэл хангалуун, үр дүнтэй байлгахаар нарийвчлан боловсруулсан хөтөлбөр юм.
Эр зориг, тэсвэр тэвчээр, бусдыг хүндлэх, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой. Өв тэгш бие бялдар, бие хамгаалах чадвар эзэмшдэг. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хичээллэх боломжтой.
1. Өөртөө итгэлтэйгээр мэндэлж сурна
2. Биеийн ерөнхий хөгжлийн анхан шатны дасгалуудыг зөв техникийн дагуу, зохих тоо хэмжээнд хийж гүйцэтгэдэг болно
3. Таеквондогийн цохилтын болон хөлийн савалтын техникүүдийг зөв гүйцэтгэлтэйгээр хийж сурна
4. Солонгос хэлээр хэлэгддэг үндсэн команд болон тоог тоолж сурна
5. Өөрийн гэсэн хүсэл, тэмүүлэл, зорилгоо тодорхойлж сурна
6. Авчаки /хойд хөлнөөс гэдсэнд болон толгойд шулуун өшиглөх/, Толичаки /хойд хөлнөөс гэдсэнд болон толгойд хажуугаас өшиглөх/ өшиглөлтүүдийг өөрийн болгож, зөв техникийн дагуу, гүйцэтгэлтэйгээр хийж сурна
7. А болон Б сунгалтуудыг зөв техникийн дагуу бие дааж хийдэг болно
8. Кибон 1, 2, 3 /таеквондогийн гарын техникүүд/ зөв техникийн дагуу, гүйцэтгэл сайтайгаар хийж сурна
9. “Монголын Олимпын Таеквондогийн Холбоо”-ны тангарагыг цээжлэж, ойлгосон байна
10. Таеквондо Тобо буюу өөрийн хувцсаа эмх цэгцтэйгээр, зөв өмсөж, эвхэж сурна.

✅Анхан шат – Цагаан бүс, шар бүс – Мөнгөнцэцэг багш
Хичээл: 7 хоногийн 3 өдөр /1 сард 12удаа/ Цаг: 1цаг
Төлбөр: 1 сарын 198000₮/НӨАТ орсон/
Сургалтын хөтөлбөрийн давуу тал:
1. Өөртөө итгэлтэйгээр мэндэлж сурна
2. Биеийн ерөнхий хөгжлийн анхан шатны дасгалуудыг зөв техникийн дагуу, зохих тоо хэмжээнд хийж гүйцэтгэдэг болно
3. Таеквондогийн цохилтын болон хөлийн савалтын техникүүдийг зөв гүйцэтгэлтэйгээр хийж сурна
4. Солонгос хэлээр хэлэгддэг үндсэн команд болон тоог тоолж сурна
5. Өөрийн гэсэн хүсэл, тэмүүлэл, зорилгоо тодорхойлж сурна
6. Авчаки /хойд хөлнөөс гэдсэнд болон толгойд шулуун өшиглөх/, Толичаки /хойд хөлнөөс гэдсэнд болон толгойд хажуугаас өшиглөх/ өшиглөлтүүдийг өөрийн болгож, зөв техникийн дагуу, гүйцэтгэлтэйгээр хийж сурна
7. А болон Б сунгалтуудыг зөв техникийн дагуу бие дааж хийдэг болно
8. Кибон 1, 2, 3 /таеквондогийн гарын техникүүд/ зөв техникийн дагуу, гүйцэтгэл сайтайгаар хийж сурна
9. “Монголын Олимпын Таеквондогийн Холбоо”-ны тангарагыг цээжлэж, ойлгосон байна
10. Таеквондо Тобо буюу өөрийн хувцсаа эмх цэгцтэйгээр, зөв өмсөж, эвхэж сурна.
✅Дунд шат Ногоон бүс, цэнхэр бүс – Мөнгөнцэцэг багш
Хичээл: 7 хоногийн 3 өдөр /1 сард 12удаа/ Цаг: 1цаг 30минут
Төлбөр: 1 сарын 242000₮ /НӨАТ орсон/
Сургалтын хөтөлбөрийн давуу тал:
1. Хөдөлмөрч, биеэ дайчлах чадвартай болно
2. Багаар ажиллах чадвар болон хүмүүжлийг сурна
3. Зөв хандлагатай болно
4. Өөрийн сурсан зүйлсийг бусадтай хуваалцах, зааварчилж сурна
5. Биеийн ерөнхий хөгжлийн дунд шатны дасгалуудыг зөв техникийн дагуу, зохих тоо хэмжээнд хийж гүйцэтгэдэг болсон байна
6. Таеквондогийн I, II, III, IV пумсей буюу тоот дасгалыг техникийн дагуу, гүйцэтгэлтэйгээр хийж сурсан байна
7. Парамбай /урд хөлийн хавсралттай өшиглөлт/, Жики /хойд хөлнөөс хөлийн улаар толгойд өшиглөх/, Роножики /хасралттайгаар урд хөлийн улаар толгойд өшиглөх/, өшиглөлтүүдийг өөрийн болгож, гүйцэтгэлтэйгээр хийж сурна
8. А болон Б сунгалтуудаар бүрэн суудаг болсон байна.
✅Ахисан шат – Улаан болон улаан хар бүс – Мягмарбаяр багш
Хичээл: 7 хоногийн 4 өдөр /1 сард 20удаа/ цаг: 2 цаг
төлбөр: 1 сарын 330000₮ /НӨАТ орсон/
Сургалтын хөтөлбөрийн давуу тал:
1. Бусдыг хүндэлж сурна.
2. Аливаа зүйлд үүрэг, хариуцлагатай хандаж сурах
3. Өөртөө алсын хараа болон зорилгыг тавьж, төлөвлөж сурах
4. Бусдад байгаагаа хуваалцаж, өгч сурсан байх
5. Өөрийгөө бусдад илэрхийлэн, бусадтай нээлттэй харилцдаг болох
6. Биеийн ерөнхий хөгжлийн ахисан шатны дасгалуудыг зөв техникийн дагуу, зохих тоо хэмжээнд хийж гүйцэтгэдэг болсон байх
7. Таеквондогийн V, VI, VII, VIII пумсей буюу тоот дасгалыг техникийн дагуу, гүйцэтгэлтэйгээр хийж сурсан байна.
8. Дичаки /хойд хөлнөөс 180 градус эргэлттэйгээр гэдсэнд өшиглөх/, Хичү /хойд хөлнөөс 180 градус эргэлттэйгээр толгойд өшиглөх/ өшиглөлтүүдийг өөрийн болгож, гүйцэтгэлтэйгээр хийж сурна
9. А, Б болон бусад сунгалтуудыг ахисан түвшинд хийж гүйцэтгэдэг болно.