Tabata Hiit Step гэж юу вэ?
Ритмтэй шинэлэг аянд аэробик бүжгийн хосолсон хөдөлгөөнөөр биеийг халааж, илүүдэл жин хасаж, булчинг чанартай болгох цогц дасгал. Нэг цагийн турш уйдах завгүй маш сонирхолтойгоор биеийн илүүдэл өөхийг шатааж зөв биеийн галбирыг хөгжүүлэх юм.

ЯМАР ДАВУУ ТАЛ, ОНЦЛОГТОЙ ВЭ?
1р хэсэг : Булчин үе мөчийг жигд халааж эрчимтэй дасгалд бэлдэж өгөх бөгөөд бэртэж гэмтэхээс хамгаална.
2р хэсэг: Өөх шаталтыг эрчимтэй нэмэгдүүлж, илүүдэл жинг хасаж, булчингийн жигд хөгжлийг бий болгож, уян налархай эвсэлтэй хөдөлдөг болгох ач холбогдолтой.
3р хэсэг: хугацаанд таны булчин бүр дээр тулж ажиллах бөгөөд чанартай булчинг бий болгоно. Энэхүү дасгалуудад олон төрлийн хэрэгслүүд ашиглаж болдгоороо давуу талтай. ( бөмбөг, гантель, стэп, резин, trx, г.м)
4р хэсэг: Чангарсан булчинг суллаж, сунгах, амраах. Булчинд өгсөн ачааллын араас заавал хийх ёстой дасгал юм. Ингэснээр хүний бие уян хатан чанараа алдахгүйгээр эрүүл чийрэг зөв галбир бий болгож чадна.

ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
1. Бие халаалт 5 мин
2. Cardio Step 30 мин
3. Булчингийн дасгалууд 15 мин
4. Сунгалт