Таазнаас дүүжилсэн алчуурт биеэ ороогоод амьсгалын дасгал, иогийн байрлалыг хослуулж тэнцвэртэй байрлалыг бий болгох юм. Агаарт дүүжлэгдэж, тэнцвэрээ хадгалахын тулд шуу, цээж, хэвлий ,мөр гээд биеийн бүх булчинг ашигладаг. Тиймээс биеийн бүх булчин жигд сайхан хөгждөг, хүний өсөлтөд сайнаар нө­лөөл­нө, нурууны суул­тыг эдгээнэ. Үр­гүйд­лээс сэр­гий­лэх хүртэл сайн талтай. Агаарын йог хийдэг даавуу нь бусад даавуутай адилгүй хүр хорхойн шүлсээр хийсэн бөгөөд толгой, нуруу, хү­зүүг амраахад зориу­лагдсан тусгай даавуу байдаг.
АГААРЫН ИОГИЙН ДАВУУ ТАЛУУД:

  • Бүх биеийн булчинг жигд хөгжүүлнэ
  • Тархины цусан хангам, цусны эргэлтийг сайжрах
  • Тэнцвэр барих, тогтоох чадварыг дээшлүүлдэг.
  • Бүх биеийн булчинг сулруулж, тайвшруулах
  • Сунгалтын дасгал болж уян хатан болгоно